SoftLine Asia компаний гүйцэтгэх захирал Б. Солонго

SoftLine Asia компаний гүйцэтгэх захирал Б. Солонго

SoftLine Asia компаний гүйцэтгэх захирал Б. Солонго: Enterprise Tech 2016 чуулга уулзалт Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа нь шинэлэг шийдэл

 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе? Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

  • Манай байгууллага бол лицензтэй программ хангамж талруугаа чиглэсэн  2007 оноос хойш 8дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын компани гэж явдаг. Манай төв оффис ОХУ-н Москва хотод байршилтай. Дэлхий даяар салбартай түүний нэг болох Улаанбаатар хотод өөрийн гэсэн төлөөлөгчийн газартай. Одоогоор Монгол улсад манай байгууллага шиг өргөн цар хүрээтэй программ хангамжыг албан ёсоор нийлүүлдэг компани байхгүй гэж хэлж болно . Манай байгууллага үйлчилгээ буюу support байгууллагын дэмжлэг үзүүлэх  ба  Hardware буюу тоног төхөөрөмж талруугаа өргөн тэлж яваа компани юм. Манайх Microsoft-н бэлэн программ хангамжыг монголдоо үйлдвэрлэдэг. Энэ их амархан сонсогдож байж магадгүй ч Microsoft-н  1000 гаруй программ хангамж байдаг тэдгээрийн аль шийдэл тухайн байгууллагад тохиромжтой вэ? Жишээ нь: ТББ-д зориулсан хөтөлбөр ч гэх юм уу үнийн хувьд уян хатан олон төрлийн хөтөлбөрүүд байдаг учраас бид нар тэр талаасаа байгууллагуудад мэдээллээд явдаг байгаа. Ерөнхийдөө программ хангамж  байгууллагуудад нийлүүлдэг гэж ойлгож болно.

 

Бусад байгууллагуудаас юугаараа онцлог давуу тал, зорилготой вэ? Ямар ямар байгууллагуудтай хамтран ажилладаг вэ?

 

Бусад байгууллагуудаас юугаараа онцлогтой вэ? гэхээр 3000 гаруй үйлдвэрлэгч албан ёсны лицензтэй  монголд байхгүй програам хангамжуудыг нийлүүлэх боломжтой олон улсын туршлагатай  гэдгээрээ давуу талтай. Олон улсын олон салбарт манай түншүүд мөн  ажилчид байдаг тэгхээр бид нар ямар нэгэн том төсөл дээр ажиллах бол Орос, Бразил, Энэтхэгт байдаг салбарууд хүрч ирээд бид хамтдаа том төслүүдээ хэрэгжүүлээд явах боломжтой байдаг. Хэрэглэгчдийн хувьд манай компанитай харилцахгүй хэрэглэгч гэж байхгүй. Бүх л байгууллага хувь хүнтэй хамтран ажилладаг. Наад тал нь вирусын программ аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажилладаг. Мэдээж бид эхний байдлаар мэдээллээ хүргэнэ цаашлаад бид байгууллагууддаа шийдэл гаргаж өгч байгаа. Зөв шийдлийг гаргаж өгч чадах юм бол худалдан авалт сайжирна. Байгууллагууд яагаад гэвэл зөв шийдлээ гаргаж өгдөггүй. Шаардлагаа бид сонсоод шийдлээ зөв гөргөж өгч чадвал тэр байгууллага цаашлаад худалдан авах барааны үнэ магадгүй багасаж ашиглалт нь сайжирч аюулгүй байдал нь хангагадах учир бид мэдээд лидээ олох замаар хамтран ажилладаг.      

 

Enterprise Tech  2016 чуулга уулзалт монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд  танай байгууллага  ямар чиглэлээр оролцох  вэ?

ERP  бол Монголд анхдагч  анх удаа зохион байуулагдаж байгаа. Тэр ч үднээс манайх байгууллага сонирхож ивээн тэтгэгч байгууллагаар оролцох болсон. Монголд иймэрхүү төрлийн арга хэмжээ дутагдаж байгаа. Ихэвчлэн семинар мэдээлэл хүргэдэг байсан бол одоо яг бодит жишээн дээр байгууллага болгоны IT-ын салбарын хүмүүс захирлууд, төлөөлөгч нар нь ирээд тулгарч байгаа бүх асуудлаа ний нуугүй ярилцах ийм арга  их дутагдсан байсан. Тиймээс ийм арга хэмжээ болох гэж байгаа үүднээс ивээн тэтгэгчээр нь оролцох санал тавьсан. Энэхүү арга хэмжээ монголд анх удаа зохион байгуулагдах гэж байгаад маш их баяртай байгаа. Enterprise Tech 2016 чуулга уулзалт Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа нь шинэлэг шийдэл болж байна.

-           

Enterprise Tech 2016 чуулганы зорилго ба нийгэмд нөлөөлөх ач холбогдол

  • Хамгийн  том зорилго гэвэл ер нь дэлхий даяар ERP буюу томоохон байгууллагууд хаашаа чиглэж байна вэ? дэлхий ер нь ямар программ хангамж ашиглаж байгаа юм бэ? Гэдгийг бид өөрсдийн туршлагаасаа мөн нийлүүлэх боломжтой программ хангамжнаасаа санал болгож байгаа юм.