GOVTECH-2017 ЦАХИМ ЗАСГИЙН ФОРУМ БОЛЛОО

GOVTECH-2017 ЦАХИМ ЗАСГИЙН ФОРУМ БОЛЛОО

Төрийн албан хаагчдын цахим засаг, мэдээллийн технологийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим засгийн шийдлүүдтэй нэг дор танилцах боломжийг олгодог “GovTech” чуулган энэ сарын 14-нд боллоо. Энэ удаагийн чуулганыг Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOSA/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлогын хэлтсийн дарга Р.Эрдэнэбилэг

 

 

 

 

 

 

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Тамир нар үг хэлэв.

 

 

 

 

 

 

 

Чуулган уламжлал ёсоор хэлэлцүүлэг, цахим засгийн үзэсгэлэн гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагдлаа.Хэлэлцүүлэг нь Төрийн мэдээллийн систем, Төрийн мэдээллийн дэд бүтэц, Төрийн дата менежмент, Төрийн мэдээллийн аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрджээ. Энэ хүрээнд “Монгол Улсын цахим засаглалын хөгжлийн бодлого”, “Төрийн мэдээллийн систем”, “Цахим засгийн шийдэл”, “Мэдээллийн удирдлага”, “Цахим шилжилт дэх мэдээллийн аюулгүй байдал” зэрэг 

Үзэсгэлэнгийн хувьд байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс гадна шийдвэр гаргагчид, эцсийн хэрэглэгчдийг татан оролцуулж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцахаас гадна ивээн тэтгэгч байгууллагууд оролцжээ. Үзэсгэлэнд тавигдсан шийдлүүдтэй төрийн албан хаагчид биечлэн танилцаж, өөрийн байгууллагад тохирсон, шаардлага хангах шийдлүүдийг сонгох, шийдэл санал болгож буй компанитай үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх үндсийг бий болгодог аж. Мөн үндэсний шийдэл нийлүүлэгчдийг оролцуулахаас гадна олон улсад танигдсан шийдэл нийлүүлэгчдийг оролцуулж, туршлага судлах, орчин үеийн шийдлүүдтэй нэг дор танилцах боломжийг чуулганд оролцогчдод олгожээ. Ингэснээр төрийн албан хаагчид одоогийн ашиглаж байгаа системтэй нийцтэй ажиллах, шаардлагатай төсөв тогтоох, оновчтой сонголт хийх боломжийг бүрдүүлдэг аж.

Нэгдүгээр хэсэг - Хэлэлцүүлэг: “Төрийн мэдээллийн систем”

Хэлэлцүүлэгт оролцогчид:

  • Р.Эрдэнэбилэг - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлогын хэлтсийн дарга
  • Б.Лхагвасүрэн - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын салбарын мэдээллийн системийн багийн ахлагч  
  • Б.Ойдов - Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн ахлах мэргэжилтэн
  • Н.Цэрэнсамбуу - Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн Мэдээллийн технологийн албаны дарга
  • Б.Энхбаяр - Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын орлогч дарга

Чиглүүлэгч: Ч.Даваажамц - Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга

  

Хоёрдугаар хэсэг - Хэлэлцүүлэг: “Цахим засгийн шийдэл”

Хэлэлцүүлэгт оролцогчид:

  • Д.Мөнхзориг - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга

  • Б.Түмэнбаяр - Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник, хяналтын хэлтсийн дарга

  • Л.Мөнхтулга - Саммит компьютер технологи ХХК-ийн Мэдээлэл технологийн албаны ахлах менежер

  • Б.Ууганбаяр - Интерактив ХХК-ийн Ерөнхий захирал

Чиглүүлэгч: Б.Бадамсүрэн - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн

Гуравдугаар хэсэг - Хэлэлцүүлэг: “Мэдээллийн удирдлага”

Хэлэлцүүлэгт оролцогчид:

  • Үндэсний дата төв
  • С.Чинбат - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын МТГ-ийн дарга
  • Б.Солонго - Софтлайн Азия ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Splunk - Ник Вон - Хойд азийн худалдааны менежер

Чиглүүлэгч: Проф. Б.Батзолбоо (Ph.D) - Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Дөрөвдүгээр хэсэг - Хэлэлцүүлэг: “Мэдээллийн аюулгүй байдал”

Хэлэлцүүлэгт оролцогчид:

  • HPE - Цээсүрэн (Ай Ти Зон компанийн тэргүүн дэд захирал )
  • Н.Эрдэнэцогт - Эрүүл мэндийн яамны Мэдээллийн технологийн програм хангамж, кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
  • Х.Батжаргал - Ай Ти Зон компанийн мэдээллийн технологийн газрын дарга
  • Цэнгүүнжав - Үндэсний дата төвийн мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Тимоти Нан - Сиско компанийн БНХАУ дахь Бизнесийн аюулгүй байдлын хөгжүүэлтийн захирал

Чиглүүлэгч: Б.Мөнхбаяр - Ариг банкны мэдээллийн технологи хариуцсан захирал

 

Арга хэмжээний Алтан ивээн тэтгэгч: Ай Ти Зон ХХК

Арга хэмжээний Алтан ивээн тэтгэгч: Софтлайн Азия ХХК

Арга хэмжээний Алтан ивээн тэтгэгч: Сиско компани

Арга хэмжээний Алтан ивээн тэтгэгч: DellEMC компани /Саммит компьютер технологи ХХК/

Арга хэмжээний Мөнгөн ивээн тэтгэгч: Интерактив ХХК

Арга хэмжээний Мөнгөн ивээн тэтгэгч: Инфосолившн ХХК

Арга хэмжээний Мөнгөн ивээн тэтгэгч: Splunk компани

Арга хэмжээний Мөнгөн ивээн тэтгэгч: Эйблсофт ХХК

Арга хэмжээний экспо оролцогч: Вертикмон ХХК