Asocio 2017 Multilateral Trade Visit арга хэмжээг зохион байгуулах гэж байна

Asocio 2017 Multilateral Trade Visit арга хэмжээг зохион байгуулах гэж байна
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (МОСА) нь EnterpriseTech форум, GovTech цахим засгийн чуулган, болон салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах арга хэмжээг төрийн байгууллага, олон улсын байгууллага, дотоодын хувийн хэвшил, дэлхийн том компаниудтай хамтран тогтмол зохион байгуулдаг билээ.

МОСА нь Asian-Oceanian Computing Industry Organization (ASOCIO) буюу Ази номхон далайн тооцоолон бодох үйлдвэрлэлийн байгууллагын гишүүн юм. 

ASOCIO нь 1984 онд байгуулагдсан цагаасаа хойш ази номхон далайн харилцаа холбоо, мэдээллийн технологийн холбоодыг нэгтгэсэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах, мэргэжлийн холбоодын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь нийт 24 гишүүн оронтой, 7 зочин орны гишүүнчлэлтэй бөгөөд 350 тэрбум ам.долларын борлуулалттай 10,000 гаруй компани дээрх холбоодын гишүүн болсон байдаг. 

Бид Монголын компаниудыг олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, хамтрагч компаниа олоход нь анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад ASOCIO олон улсын байгууллагын гишүүдийг Монгол Улсад урьж өөрсдийн програм хангамж үйлдвэрлэлийн салбартай танилцуулах, туршлага солилцох, олон талт хамтын ажиллагааг дэмжих зорилготой “ASOCIO 2017 Multilateral Trade Visit” арга хэмжээг 2017.06.14-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсон юм.

Тус арга хэмжээг зохион байгуулснаар дараах боломжийг арга хэмжээнд оролцогч компаниудад олгох болно. Үүнд:
● Ази номхон далайн 20 орны Мэдээллийн технологийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, олон улсын зах зээлд хамтран ажиллах эхлэлийг тавих;
● Ази номхон далайн зах зээлийн мэдээллийн технологийн салбарын талаарх мэдээлэл авах;
● Тухайн орнууд руу бүтээгдэхүүнээ борлуулах, хамтын ажиллагааг өрнүүлэх эхлэлийг тавьснаар зөв хамтрагчаа олж авах, зардал, хугацаа хэмнэх;
● Өөрсдийн бүтээгдэхүүнээ олон улсын төлөөлөгчдөд сурталчлах.
Арга хэмжээний үеэр үндэсний програм хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулж, хамтарч ажиллах боломжтой үндэсний болон гадаадын компанийн төлөөллүүд биечлэн тусдаа уулзах боломжийг бүрдүүлэх болно.

Ерөнхий зохион байгуулагч: 
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOSA/ 

Хамтран зохион байгуулагч:
Од-Инновашн ХХК

Ивээн тэтгэгч:
- ITZone 
- Grape city

Хэвлэлийн ивээн тэтгэгч: 
-Gogonews /Mongolcontent/

ХААНА: Bluesky tower - Diamond room
ХЭЗЭЭ: 2017 оны 06 сарын 15-нд

Дэлгэрэнгүй мэдээлэл:
E-mail: mosa@mosa.mn
Contact: (+976) 8838-0000