Gogo.mn сайтад Asocio 2017 Multilateral Trade Visit арга хэмжээний талаарх мэдээллийг Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Тамир даргын өгсөн нийтлэлийг та бүхэнд ээ хүргэж байна

Gogo.mn сайтад Asocio 2017 Multilateral Trade Visit арга хэмжээний талаарх мэдээллийг Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Тамир даргын өгсөн нийтлэлийг та бүхэнд ээ хүргэж байна

ASOCIO буюу Ази, номхон далайн мэдээллийн технологийн (тооцоолон бодох үйлдвэрлэл) байгууллагын 9 орны 40 орчим төлөөлөгч зургаадугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна. Энэ талаар Ж.Тамиртай ярилцаж дараах тодруулгыг авлаа.

-ASOCIO буюу Ази, номхон далайн мэдээллийн технологийн байгууллагын талаар танилцуулахгүй юу?

-Ази номхон далайн тооцоолон бодох үйлдвэрлэлийн байгууллага 1984 онд Япон Улсад байгуулагдсан. Өдгөө 22 улсын мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн ассиоцаци юм. Энэ байгууллагын зах зээлийн эзлэмж нь ойролцоогоор 350 тэрбум америк доллараар хэмжигддэг гээд бодвол бүсийн хэмжээнд хамгийн томдоо тооцогдоно.

Ази номхон далайн тооцоолон бодох үйлдвэрлэлийн байгууллага нь 22 улсын мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн ассиоцаци

-Харин арга хэмжээний тухайд?

-Энэ олон улсын байгууллага гишүүн орнууддаа жилд хоёр удаа арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад манай улсад 15 жилийн дараа “Олон талт худалдааны айлчлал” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Одоогоор 9 орны 30 гаруй төлөөлөгч ирэхээр мэдүүлгээ өгсөн. Үндсэн зорилго нь Монгол Улсын мэдээллийн технологи болон контент үйлдвэрлэл ямар түвшинд байна, ямар бүтээгдэхүүн хийсэн, хийх чадамжтай байна гэдэгтэй танилцаад цаашид манай компаниудтай хамтран ажиллах ямар боломж байна гэдгийг нээх юм. Энэ мэтээр гадаад харилцаагаа хөгжүүлж, туршлага солилцох арга хэмжээ болно.

Зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох арга хэмжээнд зориулан монголын бүтээгдэхүүний үзэсгэлэнг Блү Скай цамхагт гаргана. Үзэсгэлэнгээр “бид ийм чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн” гэдгээ харуулж, цаашдын чиг хандлагаа хуваалцана. Арга хэмжээний хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийнэ. Цаашид экспортыг дэмжихийн тулд шат дараалсан ямар арга хэмжээг авах вэ, хувийн хэвшил-төр-олон улс харилцан ямар үүрэг оролцоотой байх вэ гэдгийг уулзалтаар ярилцана.

Дэлгэрэнгүй нийтлэл: http://news.gogo.mn/r/208481