Ази, номхон далайн компьютерийн үйлдвэрлэлийн олон улсын байгууллагын (ASOCIO) олон талт худалдааны айлчлал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Ази, номхон далайн компьютерийн үйлдвэрлэлийн олон улсын байгууллагын (ASOCIO) олон талт худалдааны айлчлал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Ази, номхон далайн компьютерийн үйлдвэрлэлийн олон улсын байгууллагын (ASOCIO) олон талт худалдааны айлчлал Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь олон улсын зах зээлд үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэхэд зорьсон бөгөөд 10 орны 40 төлөөлөгч оролцлоо.

Арга хэмжээнд оролцсон үндэсний компаниудаас ITZone, Grapecity, Interactive, Ablesoft, iTools компаниуд азийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах түншийн холбоо тогтоосон бол Монгол контент ХХК Мяньмар Улсад бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх боломжийг бэхжүүлж, Мяньмарын төлөөлөгчдийн санаачлагаар бизнесийн уулзалт хийв. Арга хэмжээний хамтран зохион байгуулагч Од Инновейшн компани өөрсдийн бүтээгдэхүүн болох хурлын автоматжуулалтын төхөөрөмжийг Мяньмар Улсын Theinminn компанид борлуулж, улмаар тус улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нээлээ.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (МОСА) Ази, номхон далайн компьютерийн үйлдвэрлэлийн олон улсын байгууллага(ASOCIO)-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан болно. Ингэснээр МОСА-гийн гишүүн байгууллагууд жилдээ 350 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг ASOCIO байгууллагын гишүүн компаниудтай хамтран ажиллах үүд хаалга нээгдэж байна.

Түүнчлэн МОСА нь Мяньмар Улсын мэдээллийн технологийн холбоо(MCF)-той хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус улсын 60 орчим сая хүнтэй зах зээлд нэвтрэх боломж бий болж байгаа юм.

Энэхүү олон талт худалдааны айлчлалыг өөрийн эх орондоо зохион байгуулахад маш их тусалсан Энхжаргал ах, Од-Инновейшний Оч, Болдоо, Ананд, МОСА-гийн Лхагва-Очир, АйТиЗоны Золоо, Грэйпситигийн Тулгаа, Интерактивийн Цэндээ, Ариунцэцэг эгч, сайн дурын ажилтан Насанбаяр дүү нартаа тун их талархаж байна.

Түүнчлэн арга хэмжээг ивээн тэтгэсэн Монгол Контент, Интерактив, АйТиЗон, Грэйпсити компаниуддаа талархахын ялдамд салбарын хөгжилд чин сэтгэлээсээ тусалсан Юнител корпораци, Чука нартаа талархаад баршгүй.

Экспод оролцсон Ablesoft, On-Air, iTools компаниуддаа баярлалаа.

Олон талт худалдааны айлчлалд оролцсон нийт бие бүрэлдэхүүнд бизнесийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 

#MOSA #ASOCIO #MONGOLIA