ТАНИЛЦУУЛГА

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо буюу МОСА нь 2007 оны 1 дүгээр сарын 15-нд байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэх, Монгол Улсын програм хангамжийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, мэдлэгт тулгуурласан нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

МОСА нь байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг төрийн бодлогод тусгуулах, салбарын талаарх хамгийн сүүлийн үеийн бодит мэдээлэл, мэдлэгийг нийгэмд түгээж, програм хангамжийн салбарт урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр хичээн ажиллаж байна.

Үйл ажиллагааны зорилтууд:

·         Гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалан ажиллах;

·         Гишүүдийнхээ хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгох;

·         Гишүүдийнхээ чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажиллах;

·         Салбарын харилцагч нарт чиглэгдсэн хэрэгцээт мэдээллийн нэгдсэн баталгаат эх сурвалжийг бий болгох; 

·         Салбарын статистик мэдээлэл бий болгох;

·         Салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох;

·         Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

·         Салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх;

·         Салбарын үйл ажиллагааг дотоодод болон олон улсад таниулан, сурталчлах;

·         Холбооны тогтвортой үйл ажиллагаа, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхээ хүрээнд:

·         Монгол Улсын програм хангамжийн салбарын хөгжлийн таатай орчинг бий болгон, гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, нэгдсэн бодлогоор дэмжин, дотоодод үйлдвэрлэгдсэн програм хангамжийн бүтээгдэхүүнийг дотоод зах зээл дээр давамгайлах болон олон улсын зах зээл дээр гаргахад дэмжлэг үзүүлэх;

·         Програм хангамжийн талаарх нийгмийн мэдлэг, үнэлэмж, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, тэднийг тасралтгүй хөгжих бололцоог бий болгох;

·         Програм хангамжийн чиглэлээр төрийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, эрх зүйн хүрээнд гишүүн байгууллагуудын туршлага, мэдлэгт суурилан зөвлөмж гаргах;

·         Програм хангамжийн шинэ, дэвшилтэд технологийн судалгааг хийж, дотоодын дэд бүтэц, улс орны мэдээллийн технологийн нөхцөлд тохирох шийдлүүдийг сурталчилах, мэдээллийн харьцуулалт хийж олон нийтэд түгээх, мэдээллэх;

·         Улс орны хэмжээнд хэрэглэгдэж буй нэр томьёо, стандартуудыг нарийвчлан тодорхойлж, програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүсийг чадавхижуулж, нийтлэг ойлголтуудыг нарийвчлан түгээх, нэвтрүүлэх, хэвшүүлэх;

·         Олон улсын үйл явдал, сургалт, хамтарсан төсөл хэрэгжүүлж гадаадын орнуудын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүстэй үзэл бодол, мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох замаар Холбооны үйл ажиллагааг тогтмол сайжруулж, гишүүдэд түнш байгууллагуудыг олоход туслах;

·         Гишүүд болон сонирхогч байгууллага, хувь хүмүүст шаардлагатай байгаа сургалтуудыг тогтмол явуулж, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн сургалт семинар, нөхөрсөг уулзалт, өдөрлөгийг зохион байгуулах замаар салбарыг хөгжүүлэн чадавхижуулах;

·         Уулзалтуудыг зохион байгуулах, түүнд оролцох замаар гишүүд хоорондоо бизнесийн холбоо тогтоох, бизнесийн санал мэдээллээ олон улсын хэмжээнд солилцох, бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа дэлхийд нэр хүндтэй байгууллага, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлээр сургалт семинарт оролцох боломжоор хангах;

·         Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжийг олгох, улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийдэг.

Програм хангамжийн үйлдвэрлэлийн хөгжлийн талаар хэлэлцэж, цаашдын хөгжлийн арга замаа тодорхойлох зорилгоор програм хангамж үйлдвэрлэлийн чуулганыг жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк болон салбарын бусад байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж байна.

МОСА-гийн гишүүн болсоноор танай байгууллага доорх ашиг тусыг хүртэх болно. Үүнд:

·         МОСА-гийн бүх гишүүдийн хуралд оролцон санал өгөх эрхтэй.

·         МОСА-гийн Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх, сонгогдох боломжтой.

·         МОСА-гийн гишүүдийн жагсаалтад бүртгүүлж МОСА-гийн үйл ажиллагаа болон Монголын програм хангамжийн салбарын мэдээллийг цаг алдалгүй авна.

·         МОСА-аас зохион байгуулж буй бүх төрлийн үйл ажиллагаанд оролцохоос гадна сургалт, семинарт хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүйгээр хамрагдана.

·         Мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулж буй бүх төрлийн сургалт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн инженерийн шалгалтад тус тус 20 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагдах.

·         Мэдээллийн технологийн үндэсний паркын сургалтын өрөө, хурлын өрөө, тоног төхөөрөмжийг түрээслэн ажиллахад хөнгөлөлт авах.

·         Салбарын статистик мэдээлэл, судалгааны тайлан, материалыг үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр авах.

·         Салбарын хөгжлийн чиг хандлага, мэдээллийг цаг тухай бүрт авах.

·         Хүний нөөцийн сангаас шаардлагатай мэргэжилтэн олж, ажилд авах.

·         Цахим хуудсанд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллээ байрлуулж, сурталчлах.

·         Салбарын бодлого, эрхзүйн бичиг баримт боловсруулахад оролцож мэдээлэл авах, дуу хоолойгоо хүргэх.

·         Өөрт тохирсон харилцагч, хамтрагч байгууллагаа олж, холбоо тогтоох, харилцах.

·         Бизнес уулзалт, арга хэмжээнд хамрагдах.

·         Бизнесээ өргөжүүлэх, өрсөлдөөний давуу тал олж авах боломжуудтай танилцах.

·         Оюуны өмчөө баталгаажуулах зөвлөгөө, үйлчилгээ авах.

·         Дүрэмд заасан бусад эрхийг эдлэх.

 

МОСА-гийн гишүүд програм хангамжийн салбарын хөгжлийг тодорхойлж, оюуны чадамж, мэдлэг, туршлага дээрээ үндэслэн үндэсний баялаг үйлдвэрлэж байдгаар нь бид бахархдаг.