Байгууллагын бүтэц

Төр, засгийн хамтын ажиллагааны хорооны ажлын чиг үүрэг

1. Хууль, бодлогын баримт бичиг боловсруулах ажилд оролцож, салбарын саналыг тусгуулах; 

2. Төрөөс зохион байгуулж байгаа салбарын холбогдолтой арга хэмжээ, үйл ажиллагаанд салбарын байгууллагуудыг өргөнөөр оролцуулах;

3. Салбарын урт хугацааны бодлогыг салбарын мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж нэн даруй шийдвэрлэх ёстой асуудлуудыг холбогдох төрийн албан тушаалтанд танилцуулж ойлгуулах;

4. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллан мэргэжлийн зөвлөмж, дэмжлэгийг үзүүлэх;

5. Гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэхэд төр, нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах.

Бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны хорооны ажлын чиг үүрэг

1. Гадаадын хөрөнгө оруулалттай болон Монгол дахь гадаадын компаниудтай хамтран ажиллах;

2. Гишүүн бус харилцагч байгууллагууд руу чиглэсэн үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлж, холбооны үйл ажиллагааг сурталчлах;

3. Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хорооны ажлын чиг үүрэг

1. Олон улсын донор байгууллагуудаас тусламж авч хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

2. Олон улсын зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, борлуулах боломжийг бий болгох;

3. Олон улсын акселератор хөтөлбөрүүдэд оролцох боломжийг судлаж, дотоодын гарааны бизнесүүдийг хамруулах;

4. Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хэвшүүлэх;

5. Мэдээллийн технологийн төслийн менежментийг сайжруулахад төслийн менежментийн институт/PMI/-тэй хамтран ажиллах;

6. Бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.

Дотоод зохион байгуулалт, гишүүнчлэлийн хорооны ажлын чиг үүрэг

1. Програм хангамжийн аудитын тогтолцоог бий болгох;

2. Хүний нөөцийн судалгааг хийж, статистик тоо баримт гаргах;

3. Хүний нөөцийг чадавхижуулах төсөл боловсруулан хэрэгжүүлэх;

4. Холбооны гишүүдийн ур, чадварыг нэмэгдүүлэх;

5. Дутагдалтай байгаа нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

6. Холбооны үйл ажиллагааг олон нийтэд таниулах;

7. Спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;

8. Гишүүнчлэлийн бүртгэл, сурталчилгаа.