“Скайтел” ХХК

Товч танилцуулга:

"Скайтел" ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

     “Скайтел” ХХК нь 1999 онд байгуулагдсан. Монгол улсын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч компаниудын нэг, үүрэн телефоны зах зээлийн гуравны нэгд үйлчлэгч оператор юм.
Компанийн явуулж буй үндсэн үйл ажиллагаа нь HSPA+(High Speed Packet Access) системийн стандартын технологид үндэслэсэн үүрэн телефоны дараа төлбөрт VIP, BUSINESS CLASS, NICE болон урьдчилсан төлбөрт SKYCALL, хүүхэд залуучуудад зориулсан d20, утасгүй суурин холбооны SKYPHONE үйлчилгээ мөн гар утас худалдаалах, түрээслэх, утасгүй интернэтийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг үзүүлдэг.

        2001 онд AMPS системийг CDMA IS-95B системд, 2004 оноос CDMA2000 1x буюу үүрэн телефоны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд өндөр нууцлалтай яриа хийх, мэдээлэл дамжуулах үйлчилгээг 2.4Mbps буюу үүрэн холбооны технологийн хүрээнд хамгийн өндөр хурдаар холбогдох боломж олгосон бөгөөд энэхүү шинэ нэвтрүүлсэн систем нь долгионы түвшин хамгийн бага учраас эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багатай байдаг. Скайтел компани нь харилцагч бүрийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн “Ухаалаг” бүтээгдэхүүн аппликейшнүүдийг өндөр хурдны, өргөн хамрах хүрээ бүхий, найдвартай ажиллагаатай сүлжээтэйгээр хэрэглэгчдэд хүргэх ажлуудын эхлэлийг амжилттай тавиад байна.


2012 онд Скайтел компани нь “Skymedia” ХХК, “Skynetworks” ХХК, “UB Cinema” ХХК, “Sky Resort” ХХК-иудыг эгнээндээ нэгтгэсэн групп компани болж өргөжлөө.

Бүтээгдэхүүн

SKYTEL LLC

Компаний нэр: “Скайтел” ХХК

И-мэйл: info@skytel.mn

Утас: 91120202

Холбоос: http://skytel.mn/

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза